Монголын соёл, урлагийн өнөөгийн хөгжлийг БНСУ-д сурталчилав
2015/12/11
Share |

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулав.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монголын сонгодог урлагийн дээжээс БНСУ-д анх удаа өргөн барьж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг тоглолт хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг зузаатгах, соёлын харилцааг гүнзгийрүүлэх, ялангуяа Монголын соёл, урлагийн өнөөгийн хөгжлийг гадаадад сурталчилан таниулахад зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа онцлов. Мөн нээлтийг арга хэмжээнд оролцсон БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Жэ Жөн Бү хэлсэн үгэндээ Солонгос, Монгол хоёр орон ах дүүгийн харилцаатай, өнө эртнээс түүх, соёлын ойр дотно хэлхээ холбоотой улсууд болохыг тэмдэглэж, 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгэм соёл зэрэг бүхий л салбарт харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр орны иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж, бие биенийхээ соёл, зан заншил, хоолны соёлоос суралцан илүү ойр дотно болно гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

151209-2

Эл тоглолтод дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс УДБЭТ-ын гоцлол дуучид МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг зэрэг тив дэлхийд данстай уран бүтээлч дуулж сонирхуулснаас гадна, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, БНСУ-ын “Ариранг” телевизийн нэвтрүүлэгч Анжела Пак нар хөтөлж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бүрэн хэмжээний тоглолтыг хоёр орны соёлын гүүр болгон анх удаа эгшиглүүлэв.

151208-2

Гала концертод БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Жэ Жөн Бү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ү Юүн Гын, Сөүл хотын Гванжин дүүргийн Засаг дарга Ким Ки Дон зэрэг төр, засгийн албаны хүмүүс, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн нар оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга асан Пак Гуан Ён нар гэргийн хамт, БНСУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар, Монгол судлалын нийгэмлэгийн удирдах гишүүд, Солонгос дахь монгол иргэдийн төлөөлөл зэрэг мянга гаруй зочин төлөөлөгч тоглолтыг үзэж сонирхов.

Монголын урлагийн гала концерт БНСУ-д анх удаа зохион байгуулагдсан нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, ялангуяа Монголын орчин үеийн соёлын хөгжлийг гадаадад сурталчилан таниулах, Монголын талаарх эерэг ойлголтыг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан