Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Удвал нар өрсөлдөхөөр тохирсон уу
2019/04/03
Share |

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орны гишүүнийг сонгох Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр болно. Намуудын нэр хүнд, чадамжийг харуулах цаашлаад 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох тус сонгуульд аль намаас хэн, хэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаж байна.

Мөн Хотын даргад нэр дэвшээд ялагдсан НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун бие дааж нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байна.

Өмнө нь уг сонгуульд МАН-аас Хэнтийн Засаг дарга Н.Ганбямбыг өрсөлдөнө гэх яриа газар авсан ч өөрөө үгүйсгэсэн. Н.Ганбямба энэ талаар Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж болохгүй. Сонгогчдоор нь аймгийн Засаг даргыг нь унагах “гоё” менежмент ч цаана нь байж болно шүү дээ. 1996 онд ингэж унагасан гашуун туршлага бий. Тиймээс би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй” гэх албан ёсны тайлбараа өгсөн.

Харин АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, тус намын гишүүн М.Хүдэрбаатар нарыг нэр дэвших магадлалтай гэж байв. Эдгээр хүмүүс 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн ч ялагдсан. Харин АН энэ удаа дээрх гурваасаа Ж.Оюунбаатарыг сонгосон нь олон шалтгаантай биз.

Уг сонгуульд АН ялалт байгуулвал салхи эргэж буйг илтгэнэ. Үр дүнд нь АН УИХ дэх суудлынхаа тоог нэгээр нэмэх юм. Мөн УИХ-д бүлэгтэй болно. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарсан учраас АН УИХ-д бүлэггүй болоод байгаа билээ.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭГ ЖИЛ СУУХААС ИЛҮҮТЭЙ 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОНЖООГОО ТООЦООЛСОН БОЛОЛТОЙ

Харин МАХН-аас Н.Энхбаяр уг сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн ч МАН-тай том тохироо хийсний үндсэнд татгалзсан гэх мэдэлэл байгаа юм. Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшвэл ялалт байгуулах магадлал өндөр учраас маш сайн тооцоо, судалгаатайгаар нэр дэвшигчээ тодруулах шаардлага МАН-д байсан. МАН-ын лидерүүд уг сонгуулиас халгасан гол шалтгаан нь Н.Энхбаяр. Хэрвээ МАН-ын нэр дэвшигч Н.Энхбаярт ялагдвал намдаа муу нэр, муухай хоч зүүлгэх учраас хэн нь ч Хэнтийд нэр дэвшинэ гэж зүрхэлж чадахгүй байлаа. Н.Энхбаярын хувьд ганц жил УИХ-ын гишүүнээр ажиллахаас илүү 2020 оны хонжоогоо бодож буй бололтой.

У.ХҮРЭЛСҮХ ӨНДӨР РЕЙТИНГТЭЭ НАЙДАВ УУ

Харин У.Хүрэлсүхийн шийдвэр олны анхаарлыг татаж байна. Түүнийг Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшихийг намынхан нь эртнээс шахаж байв. Харин У.Хүрэлсүх тухай бүрт нь татгалзаж ирсэн.

Харин энэ удаа нэр дэвшихээр шийдсэн нь Н.Энхбаяртай хийсэн тохироо, хувийн рейтингтээ найдсантай холбоотой байж мэдэх юм. Үүнээс гадна хэд, хэдэн шалтгаан бий.

НЭГДҮГЭЭРТ, Намынхан нь түүнийг “Том намын дарга, Ерөнхий сайдын хувиар өөрийн төрсөн нутагтаа нэр дэвшихийг шаардаж байгаа Тиймээс намын даргын хувиар нэр дэвшиж ялалт байгуулвал У.Хүрэлсүхийн нам доторх нэр хүнд өсч, 2020 оны зам нь засагдана. Ер нь маш олон давуу талтай. Харин эсрэгээрээ ялагдвал эрх баригч намын дарга, Ерөнхий сайд нөхөн сонгуульд ялалт байгуулж чадаагүй гэдгээрээ намын болоод өөрийнх нь нэр хүнд нь унахаас гадна албан тушаалаас нь буулгах асуудал хөндөгдөнө. Нам доторх байр, суурь нь ганхах юм.

ХОЁРДУГААРТ, У.Хүрэлсүх саяханы нэг өдөр давхар дээлний талаар мэдээлэл хийхдээ “Засгийн газрын сайд нар ард түмнээс сонгогдсон төлөөлөгч байх ёстой. Японд Засгийн газрын гишүүд нь бүгд иргэдээс сонгогдсон парламентын гишүүд байдаг” гэж ярьсан. Гэвч өөрөө 2016 оны сонгуульд өрсөлдөөгүй, УИХ-ын гишүүн биш. Энэ нь ч уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бололтой.

ГУРАВДУГААРТ, МАН тус сонгуульд залуу хүн нэр дэвшүүлэхгүй гэж тохирсон байна. Өмнө нь залуу хүн нэр дэвшиж ялалт байгуулсан ч гэмт хэрэгт нэр холбогдож намын нэр хүндийг унагасан учраас энэ удаа өөр сонголт хийхэд хүргэжээ.

Ямартай ч Н.Энхбаяр нэр дэвшихгүй учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх ялалт байгуулахдаа итгэлтэй байгаа бололтой.

ЗУРГААДУГААР САРЫН 4-НД НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛНА

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Тус тойргийн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болно.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх юм. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.

Эргэн сануулахад, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулж байсан. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар тогтсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.

www.medee.mn  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан