А.Бүрэнбаатар: Сэтгүүл зүйн салбар Х.Мандахбаяр мэтийн хүмүүсийн улс төрд орох, ард түмний хайртай хүү болж жүжиглэхэд нь тусалдаг гишгүүр биш
2019/10/03
Share |

МҮОНТВ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатартай ярилцлаа.
-Та өнгөрсөн пүрэв гаригт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж хэвлэлийн хурал хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулалттай хүмүүс таны хуралд саад хийхийг оролдож, үгийг тань гүйцэд хэлүүлээгүй?
-Хэвлэлийн хурал хийсэн миний зорилго бол Монголын сэтгүүлчдийн ууган байгууллага болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдийнхээ төлөө ажиллаач ээ гэдгийг шаардсан. Хоёрдугаарт, МСНЭийн ерөнхийлөгч гэж өөрийгөө нэрлээд байгаа Х.Мандахбаяр хэтэрхий улстөржүүлж, шоу хийгээд байна. Сэтгүүлчдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн байгууллагыг хувийн компани шигээ болгоод байна. Үүнээс болоод манай салбарын нэр хүнд уначихлаа. Уначихсан байгаа салбараа босгох оролдлого хийхгүй байгаад нь харамсаж байна. Сэтгүүлчидтэй зүй бусаар харьцсан тохиолдол маш олон байгаа шүү дээ. Юм л бол Зөрчлийн тухай хуулиар айлгадаг, шүүхэд өгдөг. Мэдээлснийх нь төлөө, асуусных нь төлөө доромжилдог. Ийм үйлдэл олон байна. Энэ бүхний эсрэг, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж явах ёстой хүн маань огт өөр юм хийгээд дарцаглаад яваад эмзэглэж байна. Тийм ч болохоор энэ салбарт ажиллаж байгаа олон мянган сэтгүүлчийнхээ өмнөөс дуугаръя, энэ байгууллагыг ажилладаг болгоё гээд жаахан шахалт үзүүлье гэж шийдээд уг хэвлэлийн хурлыг хийсэн юм. Харамсалтай нь миний зарласан хэвлэлийн хурлыг Х.Мандахбаярын хүмүүс ирж зохион байгуулалттайгаар үймүүлсэн. Сониных нь эрхлэгч, сайтынх нь холбоонд ажиллаж байсан хүн, хуулийн зөвлөх нь гээд долоо, найман хүн ирсэн. Зохион байгуулалттайгаар асуулт асууж, үнэнийг гуйвуулж хурлыг үймүүлэх гэж оролдсон. Түүгээр ч зогсоогүй миний хийсэн хэвлэлийн хурлын мэдээг телевизүүдээр гаргуулаагүй. Хуралд сэтгүүлчдийг ирүүлэхгүй байх арга хэмжээг авсан юм билээ. Би ийм ч юм болох болов уу гэж таамаглаад хэвлэлийн хурал хийх гэж байгаагаа хоёрхон цагийн өмнө зарласан юм л даа. Хэвлэлийн хурлын зараа тавингуут л надад маш их шахалт, дарамт ирсэн. Би энэ салбарт арван хэдэн жил ажилласан, энэ салбартаа найз нөхөдтэй болсон хүн. Тэдэн рүү утасдаж хэвлэлийн хуралд ирнэ үү гэж урьсан. Бүгд л “За” гэж зөвшөөрсөн ч ирж чадаагүй. Дараа нь яагаад ирээгүйг тодруултал “Мандахбаяр манайхтай хаалтын гэрээтэй юм байна” гэсэн хариулт өгсөн.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч  гэгдээд байгаа хүн нь өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ хийчихсэн байна гэх гээд байна уу. Ер нь тэгээд хаалтын гэрээ ч гэж юу байдаг юм. Үнэн ярьж байна уу, та?
– Яасан бэ гэхээр хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж байгаа энэ үйл явдлаараа гэрээ хийсэн юм байна. Тийм учраас түүнийг эсэргүүцсэн миний хэвлэлийн хурлыг гаргаагүй. Хараат бус сэтгүүл зүйн төлөө гэж яриад байгаа энэ хүн маань өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ хийчихсэн байна. Х.Мандахбаяр аа! Ичээч ээ, болиоч ээ.
-Хэвлэлийн хурлын дараа Х.Мандахбаяр ерөнхийлөгч тантай холбогдсон уу. Ямар нэг хариу үзүүлэв үү?
-Фэйсбүүкт миний оруулсан постны дор сэтгэгдэл бичихийг бодоход холбогдсон гэж үзнэ л дээ.
-Юу гэж бичив?
-Чи дэмий юм хийж байна, намайг харлуулж байна даа гэж бичиж байна билээ. МСНЭ-ийг хувийн компаниа болгосон гэдгээ өөрөө нотолсон л доо. Миний тэр постын дор бичсэн сэтгэгдэлдээ “Би энэ байгууллагад хувиасаа 300 сая төгрөг оруулчихсан. Би бол санхүүгийн бүрэн чадалтай хүн” гэсэн. Тэгэхээр мөнгө төлсөн хүн дуугаа захиалдаг гэдэг шиг “Би энэ байгууллага руу мөнгө хийчихсэн учраас миний юм” гэсэн хандлага гаргаад байна. Тийм биш ээ. Энэ байгууллага Х.Мандахбаяр байтугай, олон мундаг чадварлаг сэтгүүлчдийг мэндлэхээс ч өмнө бий болсон түүхэн байгууллага. Тэгтэл энэ байгууллага руу мөнгө хийсэн гэдгээрээ сэтгээд хувийн юм шиг хандаж байвал тийм юм байхгүй шүү. Хэрвээ мөнгө хийсэндээ харамсаад байгаа бол их мөнгө хийхээсээ өмнө больчих.
-Та хэвлэл мэдээллийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-2001 оноос хойш.
-Та МСНЭ-д ямар нэг хамааралтай юу. Гишүүн нь үү?
-Гишүүн ч биш. МСНЭ-д ямар нэг албан тушаал хашиж байгаагүй. Хашихын төлөө явж байгаа юм биш. Манай салбарын нэр хүнд үнэхээр газарт уначихаад байна. Заримдаа энэ салбараас гармаар санагдах юм. Гэхдээ би энэ салбартаа амьдралынхаа арав, хориод жилээ зарцуулчихсан учраас тийм амархан бууж өгөөд явчихмааргүй байна. Сэтгүүлч бол нийгмийг түүчээлдэг, нэр хүндтэй, хариуцлагатай мэргэжил. Тийм ч болохоор бид мэргэжлээрээ бахархсаар ирсэн. Гэтэл одоо үед сэтгүүлч гэж өөрийгөө танилцуулахаар хүмүүс айдаг, чичилдэг болчихож. Хувийн ажлаар хүмүүстэй танилцаж, ажил төрөл хөөцөлдөхөөр сэтгүүлч гэдэг нэр маань зарим талдаа садаа болж байна. Хамт суугаад ярихаар “Чи тагнаж байна уу, чагнаж байна уу” гэж тоглоом шоглоом болгож ярьцгаадаг. Сэтгүүлч гэхээр л хүмүүс айдастай хүлээж авдаг болжээ. Ингэж л энэ мэргэжил, энэ салбарын нэр хүнд уначихаад байна. Ийм үед МСНЭ маань ажиллавал ажилласан шиг ажиллаад, байвал байсан шиг баймаар байна. Үгүй бол больчих хэрэгтэй. Мэргэжлийн холбоодод нь үйл ажиллагааг нь даалгаад өгчих. Телевизүүдийн холбоо, Сонинуудын холбоо, Сайтуудын холбоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоонд нь даатгаж өгөөд МСНЭ гэдгээ больчих хэрэгтэй.
-Сэтгүүлчид бусдын төлөө, нийгмийн төлөө явж ажиллахдаа сайн мөртлөө салбарынхаа төлөө, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэхдээ маруухан улс. Таныг МСНЭ-ийг тараах ёстой, Х.Мандахбаяр ерөнхийлөгчийг огцруулах ёстой гэхээр сэтгүүлчид маань хэр дэмжиж байх юм бэ дээ?
-Дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байна. Телевиз, сониноос дэмжиж байгаагаа илэрхийлж маш олон сэтгүүлч холбогдсон. Зарим нэг эсэргүүцсэн, муу муухайгаар доромжилсон улсууд байгаа л даа. Хэвлэлийн хурал хийсэн тэр өдрийнхөө шөнийн хоёр цаг хүртэл янз бүрийн хүмүүсийн мессэж, чатын зурвасаар булууллаа. Гэхдээ муугаасаа сайн нь илүү байдаг юм байна. Намайг дэмжиж байгаа хүмүүс нь олон байна. Гарын үсэг цуглуулах ажиллагаа маань амжилттай явж байгаа. Дараачийн акц, алхмуудаа хийнэ гэдгээ энэ ярилцлагаараа зарлая.
-Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болохын тулд хийсэн хууль зөрчсөн үйлдэл нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тухай таны хэвлэлийн хурлын үеэр хөндөгдсөн?
-Шүүхээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн албан бичиг бий. Тэр бичигт “Шүүхэд хянагдаж байгаа иргэний нэхэмжлэлтэй МСНЭ-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг танай хэлтэст шалгагдаж буй 180904411 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн” гэсэн байгаа юм. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Харин Х.Мандахбаяр өөрөө очиж мэдүүлэг өгөхөөс татгалзах, хуульч, өмгөөлөгчөө явуулах зэргээр бултаад байгаа гэсэн. Энэ угтаа жил тойрон үргэлжилж байгаа хэрэг. Энэ хүн яаж хууль бусаар сонгогдсон юм бэ гэдгийг Монголын орон нутгийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж дэлгэрэнгүй ярих хүн. Гэхдээ би энд энэ тухай мэдээлэл өгчихье. Түүнийг сонгосон хурал нь өөрөө дүрмийн бус, хууль бус хурал болсон. Тэгэхээр энэ хүн хууль бусаар сонгогдсон гэсэн үг. Энэ хүн байтугай одоо сонгогдсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл гээд аппаратаараа хууль бус. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа МСНЭ гэдэг байгууллага ямар ч эрхзүйн чадамжгүй байгуулага болчихоод байгаа юм. Дээрээс нь энэ хууль бус хурал, хууль бус томилгоогоо нотлох гэж хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн. Тэрэн дээр нь эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Х.Мандахбаяр миний фэйсбүүкийн постонд бичсэн сэтгэгдэлдээ “Ямар ч тийм хууль бус юм байхгүй” гэж бичсэнийг нь эрүүгийн хэрэг үүсчихээд байгаа асуудал нь өөрөө няцаагаад өгчих байх гэж бодож байна. Ер нь анхнаас нь МСНЭ-ийн тийм хууль бус хурал болох гэж байгааг Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн холбоод нь эсэргүүцэж байсан. Энэ тухай баримт нь бий.
-Болж буй үйл явдлыг харж байгаа ч бодит үнэнийг тан шиг дэлгэж, зоригтой дуугарч байгаа сэтгүүлч бараг алга даа?
-Би амин хувиа бодсон бол чимээгүй л байх байлаа. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байх боломжтой. Би дээр хэлсэн шүү дээ. Амьдралынхаа багагүй хугацааг энэ талбарт өнгөрүүлэхдээ сэтгүүл зүйн нэр хүнд ингэж унаж байхыг үзээгүй. Бүр дээрээсээ доошоо хүртэл унаж байна шүү дээ. Ерөнхийлөгч гээд байгаа хүнээсээ авахуулаад жирийн сэтгүүлч, жирийн сайтын сэтгүүлч, жирийн телевизийн сэтгүүлчийн нэр хүнд унаж байгаад би үнэхээр бухимдаж байна, харамсаж байна. Гадуур явахаар хүмүүсийн амнаас “Муу сайн сэтгүүлчид”, “Муу сайн сонин, телевизийн сэтгүүлчид”, “Сэтгүүлчид ер нь юу юм” гэж хараагсад олон болж. Нийгмийг дагуулаад, чиглүүлээд, соён гэгээрүүлээд явж байх салбар маань уншигч, үзэгчдийнхээ дагуул болчихсон. Тэдэндээ хөтлөгдөөд явж байдаг болсон. Мөн энэ салбарт хүссэн хүн бүхэн сэтгүүлч гэгдээд дураараа дургиж байгаа байхгүй юу. Үүнд л би эгдүүцээд үзэл бодлоо хэвлэлийн хурал зарлаж илэрхийлсэн юм.
-Одоо тэгвэл юу хийвэл Монголын сэтгүүл зүйн салбар босч, эрүүлжих вэ?
-Мэргэжлийн, цэвэр, эрүүл сэтгүүл зүйтэй байх ёстой. Бид өөрсдөө мэргэжлийн байж байж энэ бүхнийг давна. Бид мэргэжлийн байж байж энэ олон худалдагдсан сэтгүүлч, сонирхогч, шантаажчидаас салах юм байна гэж харж байна. Бидний толгойд мэргэжлийн бус хүн гарчихсан байгаа байхгүй юу. Энэ хүн бол эзэн. Үгүй яахав, сайн менежер байж болно л доо. Би тэрийг нь үгүйсгэхгүй. Өөрийн сонин, телевиз, сайтаа ажиллуулдгаараа сайн менежер юм шиг байгаа юм. Гэтэл Монголын сэтгүүлчдийн толгойд мэргэжлийн бус хүн гарчихаар доошоогоо яг л тийм зүйл цэцэглэх гээд байгаа юм. МСНЭ-ийн үе үеийн удирдлагуудыг харахад дандаа мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн голдуу, нэр нөлөө бүхий хүмүүс байсан. Тэр ч утгаараа энэ байгууллага хүчтэй байсан. Одоо бол мэргэжлийн биш, жаахан мөнгөтэй хүн гараад ирчихсэн. Мөнгөөр бүгдийг худалдаад авчихаж болдог гэж боддог, ялангуяа намын хүн гараад ирчихсэн учраас сонгуулиас өмнө, улс төр бужигнаж байгаа энэ цаг үед МСНЭ маань тэнцвэртэй байгаасай, мэргэжлийн байгаасай, аль нэг намын халаас, хатавчиндочихгүй байгаасай гэсэндээ би чанга дуугарч байна. Тиймээс л би шүгэл үлээж байна. Манай салбарт одоо шантаажны хонгил үүсчихээд байна. Мэргэжлийн сэтгүүлчид маань хэнд ч гай болохгүй ажлаа хийгээд явж байгаа. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг. Гэтэл сонирхогчийн гэх тодотголтой хэсэг бүлэг этгүүд бий телевиз, радио, сайт байгуулдаг. Жүжигчин, дуучин, бүжигчин, улс төрчид гэлтгүй салбар салбарын хүмүүс сэтгүүлчийн ажлыг сонирхогчийн маягаар хийгээд ороод ирдэг. Ийм саарал хэсэг бий. Тэд бол сэтгүүл зүйг карьериа өсгөх нэг гишгүүр болгож ашиглаж байна. Үүний нөгөө талд шантаажчин гэх нөхдүүд байгаад байна. Далдуур хийж байдаг. Шантаажны хонгил руугаа хүмүүсийг чирч оруулдаг. Үгсэн хуйвалддаг. Тохирдог. Тохироогүй тохиолдолд тухайн материалыг нь нийтэд цацдаг. Гэтэл тэдний энэ сүүдрийг манай мэргэжлийн сэтгүүлчид зарим талаараа үүрээд байгаад нь харамсдаг. Саарал хэсэг буюу сонирхогчид нь түүн дээрээ амжилттай тоглолт хийгээд байгаад уур хүрч байна. Тэгэхээр одоо манай мэргэжлийн сэтгүүлчид, мэргэжлийнхэн маань дуугарах хэрэгтэй. Мэргэжлийн редакциуд, хэвлэл мэдээллийнхэн, ялангуяа сая мэргэжлийн сэтгүүл зүйн Ц.Балдорж шагналтныг шалгаруулах ёслол боллоо. Энэ нэр хүндтэй шагналыг авсан мэргэжлийн сэтгүүлчид маань, мэргэжлийн хүчтэй сэтгүүлчид маань үүнийг дэмжээсэй гэж хүсч байна. Энд нэгэн зүйлийг эргэн сануулахад Х.Мандахбаярыг сонгосон гэх тэр хурал дээр мэргэжлийн холбоод бүгд хурал хаяж гарсан байхгүй юу. Тухайн үед Х.Мандахбаяр гэж хүн өөрийнхөө үүсгэн байгуулсан сайтын холбоо, өөрийнхөө эзэмшлийн хэдэн мэдээллийн хэрэгсэл, тойрон хүрээлэгч болох тэр хуралд ирсэн 200-300 хүний л саналыг авч сонгогдсон. Энэ хүнийг Телевизүүдийн холбоо, Сонинуудын холбоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, зарим сайтууд гэсэн мэргэжлийн холбоод нь албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй байхад. Ямар нүүрээрээ МСНЭ-ийн ерөнхийлөгч гэж явах юм бэ. Бүх хүнийг байлцуулж, бүх оролцоог хангаж байж, бүгдээр нь хүлээн зөвшөөрүүлж байж, тэдний эрх ашгийн төлөө дуугарч байж энэ хүн МСНЭ-ийн ерөнхийлөгч байх ёстой. Ийм дэмжлэггүй хүн өөрийгөө чадамжгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Ямар ч чадамж байхгүй. Хүч түрээд гараад ирчихсэн. Энэ хүний хувьд том үүд хаалгыг нээх боломж нь МСНЭ болсон. Хэвлэл, телевиз гэдэг бол нэр алдарт гарахыг хүссэн, карьериа өсгөхийг хүссэн хүмүүсийн талбар биш гэдгийг дахин хэлье. Сэтгүүл зүй гэдэг том гал тогоо бол энэ хүнийг улс төрд орох, ард түмний хайртай хүү болж жүжиглэхэд нь тусалдаг гишгүүр биш. Ц.Балдорж гуайн хэлсэн “Улстөрч, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг хөнжилд орж болохгүй” гэж хэлсэн үг байдаг шүү дээ. Гэтэл энэ үг манай салбарт эсрэгээрээ болчихоод байна. Улстөрч хүн сэтгүүл зүйн салбарт орж ирээд их зоригтой байна. Тэгэхээр мэргэжлийн сэтгүүлчид бид түүнийг зоригтойгоор шахан зайлуулах хэрэгтэй. Сэтгүүлчид бид улстөрч хүнээр толгойгоо удирдуулахгүйн тулд бүгдээрээ “Үгүй” гэж хэлцгээе.
Д.ГАНСАРУУЛ “Өдрийн сонин”

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан