Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай
2019/10/04
Share |

Байр орон сууц авна гэдэг бол амьдралын томоохон шийдвэрүүдийн нэг бөгөөд үүнийг даган танд ихээхэн хэмжээний хариуцлага ирдэг. Нөгөө талаасаа тав тухтай, тохилог орон сууц, амьдрах орчныг бүрдүүлнэ гэдэг таны бол танай гэр бүлийн аз жаргалын нэлээд хэсэг. Амьдралдаа том алхам хийх гэж буй та дараах зүйлсийг анхааран шийдвэрээ гаргаарай.

АМЬДРАХ ОРЧИН

Та худалдаж авч буй байраа өөрийнхөө таалалд нийцүүлж яаж л бол яаж өөрчилж болно. Харин танай байр байрлаж буй орчин тэр бүр таны хүсэлд нийцэн өөрчлөгдөөд байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд анхаарах зүйл бол амьдрах орчин билээ. Таны амьдрах орчин тав тухтай байна уу, ойр орчинд нь шинээр барилга баригдах уу, машины зогсоол хангалттай байна уу, хүнсний дэлгүүр, фитнесс заал, кофе шоп зэрэг таны амьдралын хэмнэлд нийцэх худалдаа үйлчилгээний газрууд ойр байрлаж байна уу, хэрэв хүүхэдтэй бол цэцэрлэг, сургууль, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байна уу, ойр орчин нь аюулгүй юу зэрэг өөрт тань чухал зүйлс бүрдсэн эсэхийг анхаараарай. Өдөр тутамд хэрэгтэй зүйлс гэрт ойр байж, гэрээс гарах болгондоо машинаа асааж, түгжрэл дунд зогсохгүй байх хичнээн үнэ цэнэтэйг та өөрөө мэдэж байгаа болов уу.

БАРИЛГЫН ТҮҮХ БОЛОН ЧАНАР

Худалдан авах гэж буй орон сууцны барилгынхаа өмнөх түүхийг сайтар судлаарай. Хэдэн онд баригдсан, ямар компани барьсан, тухайн компанийн хэд дэх барилга болох, хаанахын ямар материал, түүхий эд ашиглан барьсан, өмнө нь ямар хүмүүс, хэдий хугацаанд амьдарч байсан, ямар шалтгаанаар байраа зарах болсон, засвар хийж байсан эсэх, тийм бол хаана нь ямар засвар хийсэн зэрэг нь танд тухайн байрны талаар ихийг өгүүлэх болно. Эдгээр зүйлсийг илэн далангүй асууснаар та худалдан авах гэж буй байрныхаа талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл авч, авсан мэдээлэлдээ тулгуурлан холбогдох судалгаа, анализыг хийх боломж бүрдэнэ. Нэгэнт л та тухайн байранд хэдэн зуун сая төгрөг зарцуулж, урт хугацааны турш таны томоохон өмч болох тул сайтар судлах нь маш чухал юм.

ДЕТАЛЬ БҮРД НЬ АНХААРАЛ ХАНДУУЛАХ

Шинэ байр худалдан авах гэж үзэж, судалж байгаа хүмүүс зөвхөн нүдэнд ил харагдаж буй зүйлсэд нь ихэнх анхаарлаа төвлөрүүлж, зарим нэг нарийн зүйлсийг анзааралгүй орхигдуулах гээд байдаг талтай. Гэтэл та тухайн байрыг зөвхөн харж суух биш, амьдарна гэдгээ дахин нэг санаад жижиг деталь бүрийг нь анзаарч шалгаарай. Өнгөц харагдах хананы өнгө, шалны материал, хаалга цонх зэргийг шалгах нь чухал ч хэрэв танд таалагдахгүй бол солиход амархан, зардал ч бага. Харин сантехник, усны даралт, цахилгаан, холболт зэрэг нь зөв зохистой ажиллаж байгаа эсэхийг сайтар анзаарч шалгахгүй бол дараа нь ямар нэг асуудалтай болохыг нь мэдсэн тохиолдолд түүнийг засаж, янзлахад ихээхэн хүндрэл бэрхшээл, зардал мөнгө гарах магадлал бий. Тэгэхээр байр үзэж байхдаа гадаад үзэмжид нь хэт их анхаарал хандуулахаас зайлсхийж, функционал зүйлс нь асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг илүүтэйгээр анхаараарай.

САНХҮҮГИЙН НАРИЙН ТООЦОО, ТӨЛӨВЛӨГӨӨ

Байр, орон сууц худалдан авах нь маш том хөрөнгө оруулалт тул та нарийн тооцоолол хийх шаардлагатай. Банк таны санхүүгийн нөхцөл байдал, урьдчилгаанд өгөх мөнгө зэргийг тань харгалзан үзэж таны авч болох зээлийн дээд хэмжээг болон сар бүр төлөх дүнг тодорхойлж өгнө. Үүнээс та үлдсэн орлого тань таны бусад санхүүгийн хэрэгцээнд хангалттай хүрэх эсэхийг тооцоолон үзэх хэрэгтэй. Байр худалдан авахад байрны үндсэн үнээс гадна татвар, даатгал, шаардлагатай бол засвар хийх зэрэг нэмэлт зардлууд гарч ирдэг тул тэдгээрийг тооцоололдоо тусгахаа бүү мартаарай. Мөн таны худалдан авч буй байрны мөнгө, СӨХ-ийн мөнгө зэргийг асууж тодруулан сар бүр гарах зардалдаа оруулан тооцоорой. Эдгээрийг тооцоолсны үндсэнд та хичнээн төгрөгт багтаан байр авах нь тодорхой болно. Мөн хэрэв ямар нэг шалтгаанаар байраа зарах шаардлага гарах тохиолдолд үнэ цэнэ нь өсөхүйц байр сонгохыг эрмэлзээрэй.

ӨӨРТ ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОХЫГ ТОДОРХОЙЛОХ

Байршил, чанар, үзэмж, үнэ гээд л бүх талаараа таны таалалд зуун хувь нийцэх байр олно гэдэг тийм ч амар биш. Ихэнх тохиолдолд та ямар нэг зүйлтэй эвлэрэх хэрэг гарна. Тиймээс танд болон таны гэр бүлд юу хамгийн чухал бөгөөд юуг хүлээн зөвшөөрч болох вэ гэдгээ өөртөө тодорхой болгоорой. Ингэвэл танд оновчтой шийдвэр гаргахад илүү амар болно. Хэрэв та үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар дамжуулан байр хайж байгаа бол таны шалгуур тодорхой байх нь тэдэнд ч илүү амар болж танд тохирсон байрыг олж өгөхөд илүү дөхөм болно. Мөн та өөртөө юу хамгийн чухал гэдгийг тодорхой болгосноор байр зарж байгаа хүний эсвэл зуучилж байгаа зуучлагчийн гэх мэт хэн нэгний гадны нөлөөнд автаж шийдвэр гаргах эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм. Ирээдүйд урт хугацаанд амьдрах байраа сонгож байгаа гэдэг утгаараа та гадны нөлөөнд үл автан, яаралгүй тайван бодож, ул суурьтай шийдвэр гаргаарай.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан