Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын багш нарт мэндчилгээ дэвшүүллээ
2019/10/04
Share |

Монгол түмний ирээдүй хойч үед эрдэм боловсрол олгож, хүн болгон хүмүүжүүлэх нэр төртэй, нандин сайхан албыг хашигч үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагын ажилтан ажиллагсад Та нартаа Монголын болон олон улсын багш нарын өдрийн мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Хүн бүхний адил ачит багш нараараа эрдмийн аянд замчлуулж, нэгэн үе эрдэмт мэргэн багш нарынхаа дунд ажиллаж амьдарч, хүүхэд залууст эрдмийн шим хүртээх гэгээн үйлсэд хамтран зүтгэж явсны хувьд багш нарын зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл, ажлын орчин нөхцөлийг би сайн мэднэ. Тэр хэрээр Та бүхнийгээ ямагт хүндэтгэн дээдэлж явдаг билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд боловсролын салбарын эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, багш нарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр зүтгэн чармайхыг өөрийн журамт үүргээ гэж үздэг.

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны нэгэн үндсэн  чиглэл ч энэ бөгөөд цаашид ямагт анхаарлынхаа төвд байлгасаар байх болно. Монгол Улсын Их Хурал ойрын үед Шинжлэх ухаан, технологийн тухай болон Боловсролын салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Эдгээр өөрчлөлт боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгоход чухал хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм багш нар аа,

Эдүгээ дэлхий даяар Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчимтэй өрнөж байна. Хиймэл оюун ухаан, роботын үйлдвэрлэл, их өгөгдөл боловсруулалт, виртуал бодит байдал, генийн инженерчлэл зэрэг шинэ нээлт, технологиуд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ.

Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудтай ижил түвшинд өрсөлдөхүйц түвшний боловсрол, мэдлэг, чадвар эзэмшсэн иргэд л улс орны өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашдын хөгжил цэцэглэлтийн ирээдүйг тодорхойлох болно.

Сургууль төгссөний батламж болох гэрчилгээ, дипломыг биш ур чадвар, авьяасыг чухалчилдаг боллоо. Тиймээс шавь нарынхаа авьяас билиг, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлж, тэтгэн хөгжүүлэх, багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаардаг дадал хэвшил бий болгоход онцгой анхаарах нь чухал болжээ.

Их өгөгдлийн сан бий болгох замаар сурах үйл ажиллагааг дэмжих, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэх нь Монголын багш нарын шинэ үеийн эрхэм зорилт байх учиртай.

Монгол Улсын хөгжил дэвшил, мандал бадралыг гардан хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний боловсрол, хүмүүжилтэй иргэдийг сурган бэлтгэх нэн эрхэм үйлсэд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, гэгээн сайхныг хүсэн ерөөе.

            Монгол Улсын ирээдүй эрдмээр тэтгэгдэж, монгол түмний маань оюуны мэлмий тунгалаг байх болтугай.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан