Нийслэлийн 22955 өрхийн хэрэглээнд сайжруулсан түлш олгох картыг нэвтрүүлнэ
2019/10/22
Share |

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ.

Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа. Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.

“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл 70119400 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллана уу” гэв.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна” гэсэн саналыг хэлэв.
Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан