Хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой
2019/11/04
Share |

Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна.

ХЭЛ БА ХЭЛНИЙ ӨНГӨР

Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, утсан хөхлөг, мөөгөн хөхлөг, хуудсан хөхлөг/ бөгөөд эдгээр хөхлөгүүд нь өөр, өөр амтыг мэдэрдэг онцлогтой байдаг.

Хэл нь амтлах мэдрэхүйн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Гэхдээ хэл зөвхөн энэ үүргээр хязгаарлагдахгүй, мөн ярих чадварт голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэлний хөдөлгөөн сайн байх тусам яриа нь хурц тод байдгаас гадна хурц тод ярьснаараа хүүхдүүдийн эрүү, зажлуурын гэх мэт нүүрний булчингуудын хөгжил сайн явагдана.

Булчин дагаж яс хөгжинө гэдэг. Хүний булчингийн хөгжил хэдий сайн байна, түүнийгээ дагаад ясны хөгжил нь сайн явагддаг. Ялангуяа шүд солигдлын үедээ яваа хүүхдүүдийн хувьд энэ нь маш чухал асуудал юм.

Амны хөндийн эвгүй үнэр гарах шалтгааны 95 хувь нь хэлний өнгөртэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл хэлний олон тооны  хөхлөгөөс гадна хучуур эдүүдийн гуужилт, мөн идэж буй хоол хүнс зэргээс хамаарч хэлэнд өнгөр тогтдог байна. Эдгээр өнгөр нь аман дахь бактериудтай нэгдэж, бактерийн бүрдэл үүссэнээр амнаас эвгүй үнэр гардаг байна.

Иймд та шүдээ угаасныхаа дараа зориулалтын хэлний өнгөр хусагчаар хэлээ заавал цэвэрлэж хэвшээрэй. Гэхдээ чанга үрж, хусаж болохгүйг анхаарна уу. Учир нь, чанга хуссанаар хэлний хөхлөгүүд гэмтэх аюултай.

Мөн хэлний өнгө болон өнгөрөөр хүний эрүүл мэндийг хэрхэн шинжилж болох талаар сонирхуулъя.

ХЭЛИЙГ ХАРАХ

Шүдээ угаахаасаа өмнө хэлээ нарны гэрэлд хараарай. Амаа ангайж хэлээ гаргахдаа хэт чангалахгүй байх хэрэгтэй. Учир нь, хэлээ хэт чангалсан үед өнгө, хэлбэр нь өөрчлөгдөх магадлалтай.Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цагийн дараа харах ёстой. Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

ХЭЛНИЙ ӨНГӨР

Хэлэн дээр их, бага хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тухайн тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам аливаа нэг өвчин эмгэг хүнд болсныг илтгэдэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.

ХЭЛНИЙ ӨНГӨ

Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан өнгөтэй байдаг.

Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг

Улайсан бол халдварт, эсвэл үрэвсэлт өвчин

Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин

Шар өнгө нь ходоод, хоол боловсруулах замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхи татдаг хүмүүсийн хэлний өнгө шар болсон байдаг.

Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушгины эмгэг

Хөх өнгө нь бөөрний эмгэг

Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл Томуу, томуу төст өвчнийг илэрхийлэх бөгөөд яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ, үзлэгийн үр дүнтэй харьцуулан байж мэргэжлийн эмч онош тавина гэдгийг анхаараарай.

ЦЭВЭРЛЭГЭЭ

Эцэст нь та өөрийн болон хүүхдийнхээ хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж заншаарай.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан