Түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй энэ УИХ эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан
2019/11/07
Share |

МАН ОЛОНХ БОЛСОН ЭНЭ УИХ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ГЭМТ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗСЭН  

 Хэн нэгэн албан тушаалтан ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн бол өнөөдөр Монгол улсын ямар ч хууль үйлчлэхгүй байна.

Энэ сиймхийг ашиглан охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, тэдний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж буй далд дарамтлагчид нийгэмд бугшчихлаа.  

Монгол улс 2010 оноос эхлэн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол санал хүлээн авч эхэлсэн байна. 2013-2017 оны хооронд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой 21 гомдол Хүний эрхийн үндэсний комисст иржээ. Харамсалтай нь тэдэнд ийм үйлдэл хийснийх нь хариуд зарим этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохгүй зөвлөмж өгөх төдийд өнгөрөөжээ. Учир нь МАН олонх болсон энэ парламент ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үзэлгүйгээр холбогдох хуулиас хасчихсан юм.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12-р зүйлд бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн заалтыг, мөн хохирогчид бэлгийн дарамт учруулж, бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ хүчингүй болгож охид эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн парламент гэдгээ харуулсан билээ.

Эх сурвалж: /legalinfo.mn/

 ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ОЛОН ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ ЭНЭ УИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ҮЙЛДЭЛ ГАРГАСАН

 Охид эмэгтэйчүүдийн эрхийг ингэж уландаа гишгэсэн энэ парламентын халгаатай шийдвэрийн балгаар өнөөдөр ажлын байрандаа бэлгийн дарамтад өртчихөөд хэнд, хаана хандахаа мэдэхгүй шаналж яваа бүсгүйчүүд олон. Одоо мөрдөж байгаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд энэ асуудал тунхаг төдий үлдсэнийг доорх зүйл заалтаас харж болно.

 ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ

 11.4.Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар дараахь арга хэмжээ авна:

11.4.1.хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах;

 11.4.2.бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх.

 Эх сурвалж: /legalinfo.mn/

 Ажлын байранд бэлгийн дарамт учруулсан этгээдэд хариуцлага тооцох ёстой зүйл заалтыг нь Эрүүгийн хуулиасаа хасаад хаячихсан. Одоо мөрдөж байгаа дээрх хуулинд ямар ч хариуцлагын заалт байхгүй байгаа нь  энэ парламент өөрөө  охид эмэгтэйчүүдэд хэрхэн төмөр нүүрээ харуулж буйг нотолно. МАН олонх болсон энэ УИХ түүхэндээ байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй. Харамсалтай нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах тухай асуудал хэлэлцэж байхад эмэгтэй гишүүд нь ус залгисан аятай дуугүй өнгөрснөөрөө охид эмэгтэйчүүддээ төмөр нүүрээ харуулсан гэсэн хар данстайгаар тэмдэглэгдэн үлдэж байна.

 АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ САНААГААРАА ХОХИРСООР...  

 Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод зогсохгүйгээр ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа газраа нэр хүндгүй болох гээд бүх эрсдэлийг дарамтад орсон бүсгүй хүн л үүрдэг.

Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн ноцтой үйлдэл нь эцэстээ тэд амиа алдаад дуусдаг харамсмаар  баримтууд олон бий.

Тухайлбал: “Сохо мебель” компанийн ажилтан 22-хон настай охин өндрөөс үсэрч амиа алдсан хэрэг. Үнэхээр тэр бүсгүй амиа хорлосон уу? Хэн нэгэн этгээд өндрөөс түлхсэн үү?Гэр бүлийнхэн нь хөлөө хүрэх хүртэлх бүхий л газраар явсан ч шүүх хуулийн байгууллага мөнгөтэй эрхэмд үйлчилсэн гэж өнөөдрийг хүртэл гомдол тээсээр... Энэ мэт олон хэргийн хохирогчоор хэдий болтол эмэгтэйчүүд хохироод үлдэх билээ. Ажлын байранд бэлгийн дарамт учруулсан нөхдүүдэд хариуцлага тооцох хуулийн заалтыг сэргээх эсвэл хөдөлмөрийн тухай хуулиндаа нэмж тусгах шаардлагатай байна. Энэ парламентад суугаа эрхэм эмэгтэй гишүүд ээ!!!

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан