100 сая төгрөгийн хандив өгч байгаа хүн хулгай хийхгүй гэдэгт итгэх үү?
2020/01/15
Share |

МАН-ын дарга У.Хүрэлсүх болон ЕНБД Д.Амарбаясгалан МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагаа танилцуулсан. Харин үүнийг нь сөрөг хүчин болох Ардчилсан намынхан илтэд мушгин гуйвуулж сонин, сайт болон нийгмийн сүлжээгээр дайраад эхэлжээ. “МАН хаанаас ямар санхүүжилт авч, амьжиргаагаа залгуулах гэж байгаа нь сонин байна.” хэмээнолон нийтийг төөрөгдүүлэх зорилготой захиалгат улс төрөө хийж байна.

Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьдаг. Тэр мөнгийг хандивласан хүн нь нэр дэвших эрхээ олж авдаг гэсэн ойлголт байдаг байсан. Харин энэ удаа МАН тийм байдлаар ажиллахгүй гэдгээ зарласан юм.

Мөн сонгуулийн тойрог дээр нэр дэвшихийг горьлогчид МАН-аас явуулах суурь судалгааны ажлыг дэмжихээс гадна өөрт оногдсон тодорхой зардлыг л хариуцаж оролцоно хэмээн тодотгож өгсөн нь бэл бэнчингээр нь дугаарлахгүй харин мэдлэг туршлагатай, эх орныхоо төлөөх хүсэл мөрөөдөл дүүрэн олон залуусыг улс төрд оруулж ирэх боломжийг нээж байна.

Мөн ийнхүү дэнчин тавихгүй болсноороо улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байлгах зарчим руу ч орж байна гэсэн үг. Түүнчлэн Монгол Ардын нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албан тушаалд томилно гэдэг байдлыг таслан зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, МАН ах дүү танил тал, найз нөхдийн хүрээллээр ажил албан тушаалд томилдог байдлаас татгалзана.

Хариуцлагатай ёсзүйтэй, мэргэжлийн хүмүүстээ боломж олгон, төрд төлөөлөл болгон ажиллуулна. Ингэснээр 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах парламент, Засгийн газар цаашлаад төрийн албанд өмнө нь гарч байсан суурь алдаа давтагдахгүй байх боломж бүрдэж байна. 

Тэгвэл АН эсрэгээрээ нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа. Энэ бол зөвхөн нэр дэвшигчээс биш, нэр дэвшихийг хүсэгчдээс нэхэж буй мөнгө. Харин үлдсэн нэр дэвших эрхээ алдсан хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлнэ хэмээж байгаа нь албан тушаал наймаалцаж байгаа нэг хэлбэр биш гэж үү. Мэдээж энэ зарчимтай нь эрс зөрчилдөж, олон нийтийн дунд өөрсдийг нь муухай харагдуулж байгаа учраас Монгол ардын намын эрс шийдэмгий шийдвэрийг нь улс төрийн зориг биш, улс төржүүлсэн хардлага болгон гуйвуулж байна.

Гэхдээ яг үнэндээ улс төрийн ууган хүчний гаргасан энэ шийдвэр иргэд олон нийтэд харин ч хамгийн ихээр таалагдаж байгаа. Ямартаа л “Сарын сая төгрөгийн цалинтай ажил хийхийн тулд 100 саяыг өгөөд гишүүн болж байгаа хүн хулгай хийхгүй гэдэгт итгэж байгаа бол та самар ид” гэдэг пост ч нийгмийн сүлжээгээр дүүрч байна билээ.  Юутай ч аль нь шударга, зөв зарчмаар явж байгааг иргэд сонгогчид дүн тавих цаг ойртсон. Бурууд нүд хурц болохоор хоосон үлгэрт итгэхээ ч больсон. Дахиад хэлье. Өөрт байгаа бүхнээ өгч өрсөлдсөн хүн хөгжил шийдлийн тухай биш, хөрөнгөжих, баяжихын  тухай л бодно.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан