”Фортуна” Н.Батбаяр охиноо УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр болжээ
2020/01/17
Share |

Аавынхаа араас улс төрд орж, үйл хэргийг нь үргэжлүүлэхээр зэхэж буй улс төрчдийн хүүхдүүдийн нэрс цахим орчинд тархаж эхлэв. Энэ дунд Эдийн Засгийн хөгжлийн сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж хямралын сайд гэж хүртэл нэрлэгдэж явсан Н.Батбаярын охин Б.Жаргалан багтжээ. Тодруулбал, Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ.  
 
Өдгөө АН-ын ҮЗХ-ны гишүүн, Бодлогын салбар зөвлөлийн дарга гэх статустай тэрбээр  аавыгаа гишүүн байх үеэс л АН-д элсэж, хурал, цуглаанд нь гүйх болсон гэдэг. “Аав бид хоёрын характер адилхан. Асуудлыг хүлээж авч байгаа байдал нь ч төстэй сонирхол ч ижил” гэж ярьдаг тэрбээр аавынхаа хамгийн сайн зөвлөгч нь гэх. Тэр ч бүү хэл алдарт 68 хувийн татварыг анх санаачилсан хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур. Тодруулбал, Н.Батбаярын УИХ-ын гишүүн байхдаа батлуулсан Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах тухай хуулийн төслийг түүний охин Б.Жаргалан анх санаачилсан гэдэг. Гэвч түүний санаачилсан энэ хуулиас болж Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учирч, нэлээдгүй шүүмжлэл дагуулсны эцэст хуулийг хүчингүй болгож байв. Тухайлбал, уг хуулийг батлуулсны үр дүнд гаднын олон хөрөнгө оруулагч манайхаас гарч, жилд 15 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан нь 2.2 тонн болтлоо унаж, алтны компаниуд дампуурсан зэрэг муу үр дагаврууд хөвөрдөг. Ингэж аавын “зөвлөх” охины санаачилсан хууль монголын алтны салбарыг унагаагаад зогсохгүй, Монголын ганц “саалийн үнээ” Эрдэнэт” -ийг жинхэнэ утгаар нь сорон мөлжиж, техник, технологийн шинэчлэлт хийх ч боломжгүй болгож байсан зэрэг нь хэвлэлээр ил болсон байдаг.
Түүний аавын хувьд ч Монголын төрд зүтгэж, Эдийн засгийн яамыг хариуцаж байхдаа энэ мэтээр улсын эдийн засгийг хөгжүүлэх бус элгээр нь хэвтүүлж байсныг олон хүн мэднэ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байх үед нь “Монгол Улсыг олон улсад барьцаанд тавин баахан мөнгө оруулж ирээд, улсын төсвөөс гадуур цацдаг л ажил хийдэг” гэлцдэг байв.  
 
Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Эдийн засгийн хөгжлийн яам биш, Эдийн засгийн хямралын яам болчихлоо” гэж хэлж байсан удаатай. Хөгжлийн бус хямралын сайд гэж нэрлэгдэх болсон түүнийг огцруулах асуудал хоёр ч удаа өргөн баригдаж байсан гэх мэтчилэн “Фортуна”-гийн балаг дуусахгүй. Төрд байх хугацаандаа бөө болж, тэнгэр бурхантай аливаа асуудлыг “зөвлөх” болсон, галын тахилга хийж, цам харайж явсан зэргээс нь түүнийг төр засалцах хүн бол биш гэдгийг монголын ард түмэн хэдийнэ мэдэрсэн. Үүнийг нэгээхэн илрэл нь Архангайнхан түүнийг дахиж сонгоогүйнх. Түүнчлэн чуулганы танхимд согтуу үг хэлж З.Энхболдоор микрофоноо хаалгаж хүртэл шившиг болсон. Ийнхүү сонгогчдоос дахин санал авч төрд гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн тэрбээр ууган охиноо “хүч үзүүлэхээр” шийдсэн бололтой. Гэвч өөрийгөө аавтайгаа яг адилхан ааш аягтай хэмээдэг Б.Жаргалан Архангайчуудын санал, дэмжлэгийг авч чадна гэдэг юу л бол. Нэмэгдэхүүний байрлал солигдоход нийлбэр өөрчлөгддөггүй гэдэг шүү дээ. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан