Монголын маргааш бол уул уурхай бус мал аж ахуй юм
2020/01/27
Share |
  • Монголын 169 мянган малчин бол хамгийн ашиггүй хувилбараар мал сүргээ эрхэлж байгааг өөрчлөх нь түүний зорилго
  • Хамгийн түрүүнд малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчилж, “нүдийг нь нээх” сургалтыг Говьсүмбэр аймгаас, “Хонь” дэд хөтөлбөрөөр эхлүүлжээ
  • Монголын 66 сая сүргийн 40 хувь нь төллөх мал байдаг. Харин 30-40 сая мал ямар ч ашиггүйгээр бэлчиж, бэлчээрийг доройтуулж байна. Тухайлбал, 30 сая хонийг 15 сая болгон цөөрүүлэхдээ эх сүргээ эм хониор бүрдүүлж үлдээгээд, төлийг нь гадаад зах зээлд борлуулахад жил бүр 1 тэрбум ам.доллар орж ирэх боломжтойг тэрбээр хэлэв

Уул уурхай, улс төр, албан тушаалаар амьсгалсан Монголд авлига, хээл хахууль бүх шатандаа нэвчиж, бид гарц шийдэлгүй тамын тогоондоо эргэлдсээр.

Уул уурхайн орлого төсвийн цоорхойг бүрдүүлж, дарга нарын халаасыг түнтийлгэж харин ард бид улам бүр ядуурсаар. Ашгаа өгөхгүй уул уурхайгаас өөр амьдрал залгуулчих, ажлын байр нэмэгдүүлчих, амьдралд бодит өөрчлөлт авч ирэх арга чарга алга уу гэж саарал ордонд заларч буй 76-гаас асуумаар байна. Өдөр тутамдаа ашгаа өгч, эдийн засагт бодит дэмжлэг, нөлөө үзүүлэх салбар байна “мал”-нуудаа гэж сэтгүүлч би хэлмээр байна. Энэ бол мал аж ахуйн салбар юм. Улаанбаатарынхан улс төрөөр амьсгалж, аймгийн дарга нар цахилгаан станц, засмал зам нэхэхээс өөр юм ярих сөхөөгүй явсаар 30 жил өнгөрөхөд нүүдэлчин соёл иргэншил болон үүнийг тээж яваа малчид хэдий хүртэл тэсэх вэ гэдгийг ярих цаг мөн болжээ. Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу, хэрэв байдал эвгүйтвэл ядуурлын шугам руу нэмж унахад бэлэн дахин 300 гаруй мянган хүн цаана нь бий гэдгийг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн судалгаа нотолж буй. Тэр дундаа малчид эрсдэл хамгийн өндөртэй гэдгээрээ энэ бүлэгт жин дардаг. Хүн амын тоо, газар нутгийн тогтцын хувьд Монголтой нэн төстэй Шинэ Зеланд улс Хятадад мах, жимс, ногоо экспортолж уул уурхайгүйгээр амьдарч болдгийн жишээг малчдад таниулж, зөвлөх ажлыг харин ганц “Төрийн бус байгууллага” нуруун дээрээ үүрч явааг сэтгүүлчийн хувиар бичихгүй өнгөрч чадсангүй. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэрийн өнгөрсөн намраас хойш ярьж буй сэдэв нь энэ. Монголын мал сүргийн тоо 66 сая хүрсэн. Тооны олноор ашиг шим өгдөгсөн бол өнөөдөр манай 160 мянган малчин нийгмийн эрсдэлд бүлэгт тооцогдож, ядуурлын шугам руу муруй татахгүй байх байлаа. Гэвч “олон тусмаа сайн” гэсэн ухвар мөчид бодлыг өөхшүүлсэн улстөрчид малын ашиг шим, малчдын ахуй амьдралыг бодож байгаа юм алга. Хэн олон мал өсгөснийг өргөмжилж, “Сайн малчин”, “Мянгат малчин”.. гэсэн хуурамч сэтэр, хулхи хүндлэлээр жааз тарааж, зураг даруулж 30 жил явав. Харин Л.Одсэрийн дэвшүүлж буй санаа, хэрэгжүүлж яваа төслийн талаар дор дурдъя. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ бэлчээрийн доройтол, орлого хайж нийслэлийг чиглэсэн орон нутгийн их нүүдэл, хүнсний аюулгүй байдал алдагдсан ноцтой нөхцөл зэрэг олон асуудлыг засаж залруулах боломж малчдад бүрэн дүүрэн бий гэдгийг зөвлөж явна. Хамгийн гол нь Шинэ Зеланд, Австралийн мал аж ахуй эрхлэгчид шиг баян чинээлэг байх тэр аргыг малчдад зааж байна. Тэгэхийн тулд хамгийн түрүүнд малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчилж, “нүдийг нь нээх” сургалтыг Говьсүмбэр аймгаас, “Хонь” дэд хөтөлбөрөөр эхлүүлжээ. Монголын 169 мянган малчин бол хамгийн ашиггүй хувилбараар мал сүргээ эрхэлж байгааг тэрбээр онцлов. Хониор жишээ авахад төлийг төрсөн цагаас нь хойш тасралтгүй таван жилийн дараа “эр хонь” гэсэн гоё нэрээр борлуулдаг.

Харин энэ хооронд зарцуулсан хөдөлмөр, өвс тэжээл, бэлчээр даац хамгийн гол нь зориулсан цаг хугацаагаа үнэлэх хэмжээний ашиг олж авч чаддаггүй. Зах зээл дээр эр хонь үсрээд л 200 мянган төгрөг хүрдгийг энд дурдъя. Хайран ч цаг хугацаа, хүч хөдөлмөр. Л.Одсэр “Зөвхөн хонь гэхэд өдөр бүр нэг хүн дагаж хариулан, бэлчээр идүүлэн, тарилга туулга хийлгэж таван жил ямар ч үнэлэмжгүй хөдөлмөрлөөд, бүр зарим хүн хүүхдийнхээ сурч боловсрох эрхийг хааж байгаад хариулуулсан эр хонио зах зээл дээр 200 мянган төгрөгөөр борлуулах малчдын тэр сэтгэлгээг өөрчлөх нь бидний зорилго” хэмээн ярьжээ. Харин түүний оронд 500 эм хониор эх сүргээ бүрдүүлэн, түүнээс гарсан үр төлийг өсвөр насанд нь эдийн засгийн эргэлтэд оруулан зах зээл дээр борлуулахад нэг малчин 70-80 сая төгрөгийн ашиг олох боломж бий аж. Тэгэхдээ дөнгөж төрсөн нялх хургыг махны зориулалтаар нядална гэж бодуузай. Намрын хурга гэдэг 8-9 сартай, бараг төлөг. Дунджаар 16 кг татаж, зах зээл дээр борлогдох бүрэн боломжтойг “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, Мах маркет компанитай хамтран хэрэгжүүлсэн ажил нь нотолжээ

. Малчид ч чамгүй ашиг олсон байна. Монголын 66 сая сүргийн 40 хувь нь төллөх мал байдаг. Харин 30-40 сая мал ямар ч ашиггүйгээр бэлчиж, бэлчээрийг доройтуулж байна. Тухайлбал, 30 сая хонийг 15 сая болгон цөөрүүлэхдээ эх сүргээ эм хониор бүрдүүлж үлдээгээд, төлийг нь гадаад зах зээлд борлуулахад жил бүр 1 тэрбум ам.доллар орж ирэх боломжтойг тэрбээр хэлэв. Энэ бол Монгол Улсын төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Хамгийн гол нь энэ мөнгө уул уурхайн мөнгө орж ирсэн шиг төсвийн цоорхой нөхөхгүй, авлига арын хаалгаар дарга нарын халаасанд орохгүй. Шууд малчдын гар дээр буюу хүн амын гуравны нэгийн орлого болон очно гэдгийг энд сануулъя. Магадгүй хоттой малаа настай эцэг эхдээ үлдээгээд нийслэлд ирсэн хүү, эсвэл хилийн чанад руу боолын хөдөлмөр хийхээр гарсан олон мянган залуусыг эх нутаг руу нь татах дуудлага байж мэдэх юм. Махны экспорт ашигтай юу гэвэл тийм. Гэвч “Надад байхгүй бол чамд ч байх ёсгүй” гэсэн дорой бодолтой дарга нар малчид баян чинээлэг амьдарч болох нөхцөлийг нь ч хааж байна. Шуудхан хэлэхэд махны экспортод квот тогтоож, хориг тавьсан Ерөнхий сайд энэ хүү шийдвэрийнхээ дараа Казахстанд айлчлахдаа “манайхнаас мах аваач” гэж гуйсан нь жамаараа явж байсан зах зээлд хөндлөнгөөс нөлөөлж, ашиг хайсан арчаагүй үйлдэл гэдгийн нотолгоо шүү. “Хүн хаана амьдрахыг зах зээл шийднэ” гэсэн үг бий. Малчид махаа дотооддоо хямдаар нийлүүлэхээсээ илүү, гадагшаа үнэтэй өгөхийг эрхэмлэж байгаад улаанбаатарчууд бухимдах хэрэггүй, улстөрчид түүнийг өөхшүүлж дөвчигнөх шаардлагагүй. Монголын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч иргэнийхээ амьдралд үр шим нь очихгүй байгаа нь гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тоо учраас тэр. Тэгвэл түүнийг төрөлжүүлье хэмээн ярьдаг мөртөө үүнийхээ төлөө юу ч хийхгүй, сиймхий гарангуут л хийрхээд эхэлдэг нь харамсалтай.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан