Монголыг бүтээлцсэн эрхэм: Хорлоогийн Чойбалсан
2020/02/08
Share |

БНМАУ-ын Eрөнхий сайд, Улсын хошой баатар, ХХ зууны Монголын төрийн нэрт удирдагч, цэргийн нэрт жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр ХХ зууны хамгийн эгзэгтэй, хэцүү цаг үе буюу геополитик, хоёр хөршийн харилцаа, олон улсын байдлыг хувьд ээдрээтэй хүнд үед улс орныг удирдаж, Яалтын гурван улсын хэлэлцээрийн үед маш хатуу зарчим, байр суурийг баримталж байж туурга тусгаар, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхий дахинд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай нэгэн юм. Тиймээс түүний энэ түүхэн гавьяаг бид мартах учиргүй.    

Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагчдын нэг, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Х.Чойбалсан 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.

Маршал Х.Чойбалсан БНМАУ-ын Засгийн газрыг 13 жил тэргүүлэхдээ орчин үеийн томоохон аж үйлдвэрийн газруудыг байгуулах, морин өртөөг халж авто тээврийг хөгжүүлэх, Наушка-Улаанбаатарын чиглэлд өргөн төмөр зам тавих, анхны бүрэн дунд болон МУИС-ийг байгуулах, хүн амыг бичиг үсэгтэн болгох зэрэг нийгэм, эдийн засгийн олон чухал арга хэмжээ авч улс орны хөгжил дэвшлийг урагшлуулсан түүхтэй хүн юм. Мөн түүнийг засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, 1945 онд тусгаар тогтнолоо сэргээсэн, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулсан, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан гээд олон үйл явдал өрнөсөн байдаг.

          Тэрээр ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5 дугаар сард ардын журамт цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага хурлын дарга, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1936-1939 онд Дотоод, Цэргийн, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлтийн Ерөнхий сайдаар ажиллаж байв. 1936 онд Монгол Улсын Маршил, 1941онд Монгол Улсын Баатар,  1945 онд Монгол Улсын хошой баатар цол  хүртжээ. 

Монгол Ардын Намаас жил бүр түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Мөн тэгш ойтой жилүүдэд түүний үйл хэргийг олон нийтэд сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Улсын онцгой комиссоос ирэх сарын 2-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглосон учраас дээрх арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болж байгаа аж.

Маршал Х.Чойбалсангийн хөшөөг МУИС-ийн өмнөх талбайд 1946 онд босгож байсан бөгөөд 2011 онд МАН-аас санаачилсны дагуу уран барималч А.Очирболд тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан бүхэлд нь хүрэл болгож шинэчилсэн байна.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан