Хорин жилийн яриаг хоёр жилд ажил хэрэг болгосон парламент
2020/02/12
Share |

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд бүрдэж, 2017 оны долоодугаар сард тангараг өргөснөөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн өнөөгийн парламент Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ. Тэр дундаа 2019 оны аравдугаар сард хөшгөө нээсэн намрын чуулганы үр дүн улс орны хөгжилд бодит дэмжлэг үзүүлэхүйц болсныг тодотгох нь зүйтэй болов уу.  Баталсан хууль, гаргасан үр дүн, хуралдсан цаг хугацаа зэргээс авахуулаад олон зүйлээр энэ удаагийн чуулганыг түүхэн гэж тодорхойлж болохоор байгаа юм.
Тухайлбал, манай улс парламентын засаглалыг сонгон, УИХ үйл ажиллагаа явуулж эхэлсэн 28 жилийн хугацаанд намар, хавар, намрын гурван чуулган дамнан, 11 сарын турш тасралтгүй хуралдсан тохиолдол байгаагүй юм. Мэдээж ийнхүү амралтгүй ажилласны хүчинд гаргасан шийдвэр, баталсан хууль нь чамбай болсныг онцлохгүй өнгөрч боломгүй.
 
Тиймээс бид энэ удаад 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд ард түмнээс үнэмлэхүй олонхын дэмжлэг авч, Засгийн газрыг бүрдүүлсэн МАН намрын отгон чуулганыг хэрхэн өндөрлүүлснийг гаргасан үр дүнд нь түшиглэн хүргэхийг зорилоо. Ард иргэд сонгуульд санал өгөхдөө хамгийн түрүүнд улс төрийн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт түшиглэн саналаа өгдөг. Өөрөөр хэлбэл, “Энэ нам засгийн эрхэнд гарвал ямар бодлого баримтлан ажиллах вэ, гаргасан шийдвэр нь иргэн бидний амьдралд хэрхэн тусах вэ” гэдгийг чухалчилдаг. Тийм ч учраас МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь сонгогчдын анхаарлыг багагүй татсан байдаг. Учир нь тухайн үед “Засаглалын хямрал нүүрлэсэн, төр тогтворгүй болсон” гэх шүүмжлэл бараг хүн бүрийн амны уншлага болсон байв. Бүр тодруулбал, парламентын засаглалтай байна гэж Үндсэн хуульд тусгасан атлаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл данхайсан, Ерөнхий сайд нь танхимын гишүүддээ хариуцлага тооцох боломжгүй буюу эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй болсон зэрэг нь төр тогтворгүй болохын үндэс болж байсан хэмээн дүгнэж байсан юм.
Харин ийм байдлаас гарах гарц нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах хэмээн дүгнэж байлаа. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөрийн цөм нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байсан учраас сонгогчдын дийлэнх нь тэдэнд саналаа өгсөн бизээ. Ингэснээр МАН Үндсэн хуулиа өөрчлөх том даалгаврыг ард түмнээс авсан гэж болно. Хэдийгээр ялсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгосноор биелүүлэх боломжтой болдог ч Үндсэн хуулийг өөрчлөх нь нэг намын хүсэл зоригийн асуудал огт биш. Өөрөөр хэлбэл, “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс" хэмээн Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимид агсны тодорхойлсончлон “эцэг” хуулийг өөрчлөхийн тулд олон талын оролцоо, зөвшилцөл хамгийн чухал. Ийм тээг саад байсаар ирсэн учраас өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд өөрчлөн, шинэчлэх хэрэгтэй гэж ярьсан ч нэгдсэн ойлголцод хүрч, ажил хэрэг болгож чадалгүй өдийг хүрсэн юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нүдээ олсон эсэх нь тусдаа асуудал. Гагцхүү өөрчилж чадсан нь яалт ч үгүй энэ парламентын гавьяа. гэж дүгнэхээс аргагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 жилийн дараа үндэсний зөвшилцлөөр хийж чадсан нь МАН эрх барьсан дөрвөн жилийн үр дүнг бүрнээ илтгэнэ. Энэ тухайд тоон дүнгээр илэрхийлэх зарим баримт дурдвал манай улс Үндсэн хуулиа өөрчилж, бодит байдалтай нийцүүлэх ёстой гэх яриа аль 1990-ээд оны сүүлчээс эхлэлтэй. Үндсэндээ 20 гаруй жил энэ талаар маргасан. Энэ хугацаанд буюу 2008-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийг долоон удаа байгуулж байсан бол 2011, 2012, 2015 онд Үндсэн хуулийг өөрчлөх төслийг УИХ-д албан ёсоор өргөн барьсан ч ажил хэрэг болоогүй юм. Энэ бүхэнд цэг тавих эхлэлийг МАН 2017 онд эхлүүлсэн билээ. Тодруулбал, 2017 оны тавдугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм. Тус ажлын хэсгийг туршлагатай парламентч Д.Лүндээжанцангаар ахлуулсан бөгөөд тэд хоёр жилийн хагасын хугацаанд олон удаагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, Ард нийтийн санал асуулга явуулсны дараагаар Ерөнхийлөгч, Ерөнхий аайд, Засгийн газар, ШЕЗ, ХЭҮК зэрэг 20 гаруй байгууллагаас санал авсан. Ингэж бэлэн болгосон төсөлд УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулснаар 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн юм. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 2011 оноос хойш өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг нэгтгээд зогсохгүй цаг үе, нийгмийн шаардлагын үндсэн дээр бий болсон асуудлыг нэмж тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцолдог. Үүнээс хойш УИХ завсарлагагүй ажилласан төдийгүй бүтэн таван сарын турш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олон талаас нь ярьж хэлэлцсэн. Энэ хугацаанд улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, эрдэмтэн судлаачдын саналыг өргөн хүрээнд авч, тэдний санал бодлыг шингээсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч болон АН-ын Зөвлөлөөс ирүүлсэн саналыг хүлээн авч, тодорхой хэмжээнд тусгаснаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар баталсан юм. Нэг талаас гурван чуулган дамнан хуралдсаны үр дүн ийнхүү ажил хэрэг болсон. Нөгөө талаас МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа биелүүлж, үнэмлэхүй олонх болсныхоо хэргийг гаргасан билээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцлээ. Энэ хугацаанд иргэд нийт 306, эрдэмтэн судлаачид 60 гаруй мянган саналыг ирүүлсэн. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй. Маргаашаа бодсон хичээнгүй зүтгэл, нөр их хөдөлмөр байлаа” хэмээн дүгнэснийг онцолъё. Ийнхүү УИХ-ын баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баяраар ёсчилсон юм. Төрийн тэргүүн “Төр улс орныг удирдах зохицуулах чадвараа алдах эрсдэлийг дагуулах нөхцөл бүрдсэн. Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.
Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ёсчилж байна. Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай” хэмээн онцолсон. 
 
Үндсэн хуулийн 25 хувьд, дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулсан. Тухайлбал, УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдэл ийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулсан билээ. Ийнхүү 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрдсэн парламент түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
 
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ
 
Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа ирэх долоодугаар сард дуусна. Учир нь УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар болсон юм. Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж буй парламентын намрын отгон чуулганы үр дүн чухал. Эрх баригчид амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэхийг дүгнэх цаг хугацаа ч гэж хэлж болох юм. Хаврын чуулганыг хуулийн дагуу ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээх учиртай. Сонгуулийн жил учраас хаврын чуулган хугацааныхаа дагуу бүтэн хуралдах магадлал бага. Тиймээс намрын чуулганых шиг томоохон үр дүн хүлээх боломжгүй. Тийм ч учраас бид энэ удаад эрх баригч намын бүрэн эрхийнхээ хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажпыг дүгнэж байгаа билээ. Тэр дундаа намрын чуулганы үр дүнг тухайлан хүргэж байгаа юм. УИХ-ын намрын ээлжит чуулган нийт 86 өдөр үргэлжилсэн. Тэр дундаа нэгдсэн хуралдаан 32, хэрэгжүүлж Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, УИХ-ын 51 тогтоолыг хэлэлцэн баталсан юм. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол гурван удаа зохион байгуулсан байна.
Үүний дүнд ахмад буурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх зорилгоор Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хууль нь нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулсан" буюу байгалийн баялаг ард түмний өмч байх гэсэн заалтыг амьдралд хэрэгжүүлж эхэлсний нэгэн жишээ болсон юм. Түүнчлэн УИХ Ирээдүйн өв санг анх удаа нэмэх баланстай үлдээж буйг УИХ-ын дарга онцолсон.  
 
Ард түмнийхээ шаардлага, шударга ёсны хүсэмжлэлийн дагуу Оюутолгойн гэрээг өөрчлөх тогтоолыг баталсан. Тусгай сангуудад бугшсан бусармаг байдлыг халах санаачилгыг УИХ, Засгийн газар өөрөө гаргаж, цэгцэлсэн. Мал хулгайлах нь Монголоо хулгайлж буйтай адил учраас малын хулгайчдад ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацааг ашиглан ял завших боломжийг хаасан зэргийг энд дурдаж болох юм. Мөн авлига, тушаалын гэмт хэрэгт ял завших байдлыг таслан зогсоох үүднээс Эрүүгийн тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших боломжийг таслан зогсоов.Улмаар хорт хавдраас иргэдээ хамгаалах хуулийг баталсан билээ. Хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилогоо, шинжилгээнд Монгол Улсынхаа нийт иргэнийг үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлснийг дурдах нь зүйтэй болов уу. Засгийн газрын тусгай сангуудын “идээ бээр”-ийг шахан гаргаж, ЖДҮ-ийн зээл олголтод олон жилийн турш бугшсан бусармаг байдлыг энэ парламент илчилж, ил гаргасан юм. Сангийн журам, зээл олголтод өөрчлөлт оруулж, цэгцэлснээр зарцуулалт нь ил тод болсон билээ. Ингэснээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ эзэндээ хүрч, үр дүнтэй ашиглах нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн татварын шинэчлэлийг хийж, нэг хувийн татварын тогтолцоог нэвтрүүллээ. Жилийн 300 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлөх бол борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Оюутолгойн ордын ашиглалтаас Монголын ард түмэнд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол хүн монгол газар, Монголын баялагтаа эзэн байх зарчмыг хэрэгжүүлж, “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” шийдвэр гаргав. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Сонгуулийн тухай хуулийг  өөрчлөн баталсан зэргээс үзвэл эрх баригчид “Гэрийн даалгавар”-аа чамбай, сайн хийсэн гэж хэлж болно. Нийгмийн зөвшилцлийн илэрхийлэл болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсанаараа өнөөгийн УИХ түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан